Японд 54 жилийн дараа 11 сард цас орлоо

Япон улсын нийслэл Токио хотноо 54 жилийн дараа анх удаагаа арваннэгдүгээр сард цас орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Цас орон нутгийн цагаар өнөөдөр 6.50 цагт орсон байна.
Тус улсын Цаг уурын хүрээлэнгээс “1962 оны арваннэгдүгээр сард Токио хотноо цас орсон. Энэ үзэгдлээс хойш Японд арваннэгдүгээр сард цас ороогүй.
Цаснаас болж галт тэрэг, метро бага зэрэг хоцорчээ. Мөн албаныхан иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Мэргэжилтнүүдийн тооцоол байснаар 49 өдрийн дараа Японд анхны цас орох байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ