“Эрдэнэт Икон” баг улирлыг тэргүүллээ

МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн өдөр Соёлын төв өргөөнд гурван тоглолт боллоо.
Ховд аймгийн “Ховд Алтан Аргаль” баг Дундговь аймагтай улирлын тав дахь тоглолтоо хийв. Энэ тоглолтод “Ховд Алтайн Аргаль” баг өрсөлдөгчөө 87:80-аар хожин, улирлын гурав дахь ялалтаа авлаа. Тус тоглолтод ОУХМ Д.Мөнхтүвшин 24 оноо авч, багаа тэргүүлсэн юм. Мөн Отгонжаргал 14, Азбаяр 12 оноо авчээ.
Энэ өдрийн хоёр дахь тоглолтод Увс аймгийн “Увс Нуур”, Хэнтий аймгийн “Хэнтий Эбэг Хасумегаватт” багтай учраа таарав. Тоглолтод “Увс Нуур” баг ялалт байгуулж улирлын эхний хожлоо байгуулав. Тус тоглолтод Баяртулга 25 оноо, Билгүүн 17 оноо, Баянмөнх 17 оноо, есөн самбар авсан юм. Харин Хэнтийгээс 25 оноо, 10 самбар, Шижирбат 17 оноо, 6 оновчтой дамжуулалт өгчээ.
Сүүлийн тоглолт Орхон аймгийн “Эрдэнэт Икон”, Архангай аймгийн “Алтан Дорнодын Дайчид” өрсөлдсөн. Улмаар “Эрдэнэт Икон” багийн сагсчид учраагаа 85:72-оор хожин улирлын тав дахь ялалтаа байгуулсан юм. Ийнхүү нэг ч хожигдолгүй 100 хувийн амжилттай улирлыг тэргүүлж байна. Тус тоглолтод А.Сумъяа 20 оноо 6 самбар авсан бол А.Уинстон 19 оноо, Оргилболд 15 оноо авчээ. Харин Архангай аймгийн багаас Ц.Мэргэн 18, Э.Цэвэлдорж 17, Г.Баттөр 10 оноо, 12 оновчтой дамжуулалт өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ