Манай сагсчид аваргын төлөө тоглоно

img

БНХАУ-ын Шиамень хотноо сагсан бөмбөгийн Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид оролцож буй юм.

 

Өнгөрсөн өдөр манай сагсчид  Австралийг 19:12 харьцаатай хожиж, шилдэг дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон.

 

Өнөөдөр манай баг Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж 19:17 харьцаагаар   хожлоо.

Ийнхүү манай баг тамирчид алтан медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.

 

Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС), А. Гансүх (Мон-Алтиус БТДС), Б. Батзолбоо (Мон-Алтиус БТДС), Г. Чинбат (Мон-Алтиус БТДС), Багийн ахлагч: М. Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), Багийн ерөнхий дасгалжуулагч: С. Тулга нар багтаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сүхбат:
Залуусдаа амжилт хүсье.Магадгүй их спортод эхлэлийн зам хаалгыг нээж байж болох юм даа.
2016-11-25
Зочин:
Ямар улсын багтай хэзээ тогоон вэ?
2016-11-24
Зочин:
ТҮҮХ БҮТЭЭЖ БАЙГАА ЗАЛУУСТАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ! АМЖИЛТ
2016-11-24
Зочин:
УУХАЙ УУХАЙ УУХАЙ
2016-11-24
Зочин:
gaihaltai
2016-11-24
Irgen:
Yamar goy yum be.sain bn zaluusaa ta nar tuuhend bichigdej bn.minii oilgolt uurchlugdluu
2016-11-24