Монгол сагсчид мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Шиамень хотноо сагсан бөмбөгийн Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгөн медаль хүртэв.
Манай сагсчид Австралийг 19:12 харьцаатай хожиж, шилдэг дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Үргэлжлүүлэн Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж 18:21 харьцаагаар хожиж аваргын төлөө тоглохоор болсон.
Улмаар Дэлхийн оюутны аварга буюу алтан медалийн төлөө Франц улсын багтай тоглож 12:19 буюу долоон онооны зөрүүгээр хожигдов.
Ийнхүү манай баг тамирчид мөнгөн медалийн эзэд боллоо.
Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн (Мон-Алтиус БТДС), А. Гансүх (Мон-Алтиус БТДС), Б. Батзолбоо (Мон-Алтиус БТДС), Г. Чинбат (Мон-Алтиус БТДС), Багийн ахлагч: М. Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), Багийн ерөнхий дасгалжуулагч: С. Тулга нар багтаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ