Н.Түвшинбаяр, Д.Төмөрхүлэг нар зодоглож байна

img

 

Улс тунхагласны 92 жилийн ойн өдөр тохиож байна. Ойд зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ.

 

Барилдаанд улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уламжлал ёсоор зодоглоно. Барилдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ улс тунхагласны баярын мэндийг хүргээд энэ өдөр Монголчууд эвлэлдэн нэгдэх учиртайг онцоллоо.

 

Барилдааныг үзэж сонирхохоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар "Монгол бөхийн өргөөнд тухалжээ.

 

Барилдааны баруун, зүүн талын тэргүүн магнайг Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан П.Бүрэнтөгс нар манлайлан гарлаа. Мөн Улсын арслан Пүрэвдагва, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Ц.Соднодорж, жүдо бөхийн тамирчин, МУГТ Н.Түвшинбаяр, Д.Төмөрхүлэг  нарын бөх зодоглож байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
bat zandangiiner bhgui bna
2016-11-27
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-26