Нью Орлеан хотноо буудалцаан болжээ

img

 

АНУ-ын Нью Орлеан хотноо өнгөрсөн амралтын өдөр буудалцаан болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Буудалцааны үеэр нэг хүн амиа алдаж, арван хүн шархтсан байна.

 

Цагдаагийн газраас “Найман эрэгтэй, хоёр эмэгтэй буудуулсан. Хэргийн шалтгаан тодорхойгүй байна” гэж мэдэгджээ. Гэмт этгээдүүд гудамжаар явж байсан иргэд рүү гал нээсэн аж.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж уг хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг баривчилжээ. Мөн буудалцаан болсон бүс нутгуудад байрлах шөнийн цэнгээийн газар, зоогийн газар зэрэгт гэнэтийн шалгалт явуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ