Обама, Хилариг ялагдлаа хүлээн зөвшөөр гэв

img

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн төлөө эрх баригч Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өрсөлдсөн билээ.

 

Тэрбээр өрсөлдөгч тэрбумтан Дональд Трампад мандатын тоогоор ялагдал хүлээсэн юм.

 

Өнгөрөгч долоо хоногт хэвлэлүүд Хилари, Трампаас 1.8 сая санал илүү авсан хэмээн эх мэдээллээс иш татан олон нийтэд хүргэсэн. Уг мэдээллийн дараа Хилари зарим мужийн саналын хуудсыг дахин тоолохыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүссэн билээ.

 

Тэрбээр “Саналын хуудсыг дахин тоолох хэрэгтэй. Би гомдолтой байна” хэмээн мэдэгджээ.

 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр хатагтай Клинтонтой утсаар ярьж, ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүссэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн албанаас батлав.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hamgiin ichmeer ni dahiad toolson chin trump byr ilyy garch, clinton 2 dahin hojigdloo geed medeegeer yarj baina
2016-11-29
Зочин:
Тэнэг дайны хэнээтэй авгай
2016-11-29