100 мянган цагаачийг нутаг буцаана

img

 

Германы Канцлер Ангила Меркел энэ ондоо багтаан хууль бус цагаачдыг нутаг буцаахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Канцлер “Герман энэ ондоо багтаан хууль бусаар амьдарч буй 100 мянган цагаачийг нутаг буцаахаар болсон. Герман улс иргэний дайн, террористуудаас зугтаж, эх орноосоо дүрвэсэн олон мянган цагаачийг хүлээн авч байгаа. Харин дээрх 100 мянган цагаач бичиг баримтын зөрчилтэй бас цагаач гэх бүлэгт багтаагүй болно. Албаныхан тэдний мэдээллийг нарийн нягталж байна” гэж мэдэгджээ.

 

Дээрх хууль бус цагаачдын ихэнхийг Афганистаны иргэд бүрдүүлж байна.

 

Германы Засгийн газар цагаачдын нутаг буцаах асуудлаар Афганистаны удирдлагуудтай хэлэлцэж байгаа гэв.  Герман хууль бус цагаачдын тээвэрлэлтийн зардлыг хариуцахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Хоёр нүүртэн. Ир, ир гэж уриалчихаад ирэхээр нь хөөгөөд явуулдаг нь даажигнаж садист таашаалаа хангаж байгаа юм байх даа.Муу фашист авгай.
2016-11-29