Барак Обама Леди Гагаг хараад эвгүйрхжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэрт дуучин Леди Гагагийн үнэнч шүтэн бишрэгчдийг ихэд бухимдуулсан үг саяхан хэлжээ. Обама сонгуулийн кампанит ажилдаа хэрэглэх хандив цуглуулахаар Facebook-ийн удирдлагатай уулзах үеэр Леди Гагатай таарсан юм байна.
“Би түүнийг анх хараад их эвгүйрхснээ шууд хэлчихье. Тэр 20 см өндөр платформ дээр явж байсан. Бас түүний харц, байгаа байдал надад тун аягүй сэтгэгдэл төрүүлсэн” гэж Барак Обама хэлсэн байна.
Леди Гагагийн шүтэн бишрэгчид Америкийн Ерөнхийлөгчийн энэхүү үгсийг тун таагүй хүлээн авч, түүнийг багагүй зүхжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ