Баруун Цанхаас 1.1 сая тонн нүүрс олборлоно

img

Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс олборлогч TTJVCo компанитай байгуулсан гэрээг сайжруулах, нүүрсний  үнийг нэмэгдүүлэх  зорилгоор дахин хэлэлцээ хийж, 2016 оны 12 дугаар сарын нүүрсний үнийг 50 ам доллар байхаар тогтоож, өмнөх улирлын үнээс 85 хувиар буюу 1,8 дахин нэмэгдүүллээ.

 

“Эрдэнэс-Таван толгой” ХК-иас 2017 оны I улиралд нүүрсний үнэ тогтоох индекс болон зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт зэргийг урьдчилан  тооцсон төсөөллөөр Цанхийн Зүүн уурхайд 1 тонн нүүрсийг 60 орчим ам.доллараар борлуулахаар төлөвтэй байна.

 

 Зах зээл дэх  нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” ХК нь Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн баруун уурхайн олборлолтын үйл ажиллагааг  эхлүүллээ.

 

Баруун Цанхийн олборлогчоор “ Эс Жи Эс” ХХК, “Хишиг Арвин ” ХХК, “Моннис” ХХК зэрэг уул уурхайн томоохон олборлогч Монголын Үндэсний компаниудын нэгдэл орж байгаа бөгөөд хоёр сарын дотор 1.1 сая тонн нүүрс олборлох болно. Цанхийн баруун уурхайн олборлолт эхэлснээр нүүрсний үнийг зах зээлийн үнээр борлуулах боломж  бүрдэх юм.

 

Ирэх онд Тавантолгойн ордын Цанхийн Зүүн болон Баруун уурхайд  олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа явуулснаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар  улсын төсөвт 100 орчим сая ам.долларын татвар, хураамж төвлөрүүлж, Чалко болон TTJVCo компанийн  өр төлбөрийг барагдуулж, Монгол  Улсын гадаад валютын эргэлтийг нэмэгдүүлэх болно.

 

 Мөн Тавантолгойн орд орчимд 5000 гаруй байнгын ажлын байр бий болгон, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих төдийгүй улс орны эдийн засагт тодорхой түлхэц болох боломжтой болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зүрх судас:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, бляшкаг хайлуулах - Захын тараагуур хялгасан судасны уналт үжилт-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА Тус бүтээгдэхүүний найрлаганд нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга бичлэг httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-11-29