МЧБХ-г дасгалжуулагч Б.Батбаяр түр удирдана

Монголын чөлөөт бөхийн холбооны ерѳнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн ѳгѳх хүсэлт гаргасан. Улмаар МЧБХ-ны ерѳнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр гавьяат дасгалжуулагч Б. Батбаярыг томилов.
Б.Батбаяр холбооны шинэ ерөнхийлөгч томилогдох хүртэл ажиллах юм байна.
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б. Батбаяр нь Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо болон Олон Улсын Олимпийн хорооны эксперт дасгалжуулагчаар томилогдож 2015 онд Турк , Японд 2016 онд БНАСАУ , Вьетнам зэрэг улсын шигшээ багт сургалт явуулж байсан. Мөн Рио 2016 олимпийн наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ