Онгоцны ослоор 76 хүн амиа алдлаа

img

 

Венеусэлийн зорчигч тээврийн онгоц Болив улсаас Колумбын Меделлин хотноо хүрэх замдаа осолдсон байна.

 

Онгоцонд 72 зорчигч, багийн есөн гишүүн зорчиж явсан юм. Аврагчид шуурхай ажиллаж онгоцны осолдсон газрыг олсон байна.

 

 Тэгвэл уг ослоор 76 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Аврагчид таван хүнийг аварч, орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Тус онгоцонд Бразилийн хөлбөмбөгийн “Chapecoense” багийнхан зорчиж явсан юм. Одоогоор албаныхан амиа алдагсдын нэрсийг нийтэд зарлаагүй байна.

 

Багийнхан Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод Меделлин хотын "Atletico Nacional FC" багтай тоглохоор явж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
um maanii bad mi hum
2016-11-29