Осолдсон онгоцноос зургаан хүнийг аварчээ

img

 

Венеусэлийн зорчигч тээврийн онгоц Болив улсаас Колумбын Меделлин хотноо хүрэх замдаа осолдсон. Онгоцонд 72 зорчигч, багийн есөн гишүүн зорчиж явсан юм. Аврагчид шуурхай ажиллаж онгоцны осолдсон газрыг олсон билээ.

 

Уг ослоор 75 хүн амиа алджээ. Аврагчид зургаан хүнийг аварсан бөгөөд тэднийг орон нутгийн эмнэлэгт хүргээд байна.

 

Тус онгоцонд  Бразилийн хөлбөмбөгийн “Chapecoense” багийнхан зорчиж явсан юм. Онгоц осолдсон шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн сааталтай холбоотой гэв.

 

Ослоор “Chapecoense” багийн гурван гишүүн амьд үлджээ.  Мөн нислэгийн багийн хоёр гишүүн болон нэг сэтгүүлч амьд үлдсэн болохыг албаныхан баталлаа. Онгоцонд хөлбөмбөгчдөөс гадна 21 сэтгүүлч зорчиж явжээ. Тэд Меделлин хотноо зохион байгуулагдах Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг сурвалжлахаар явж байсан аж. Харин Chapecoense” багийнхан аваргын төлөө Меделлин хотын “Atletico Nacional FC” багтай тоглохоор явж байсан юм.

 

Дээрх мэдээллийн дараа Бразилийн томоохон хотуудад Chapecoense” багийн хөгжөөн дэмжигчид гашуудлаа илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Батүүлээр дутлаа юу. Муу алуурчин хаана байгаа юм бэ. Шоронд байгаа байлгүй дээ. Амаржаргал болж байна.
2016-11-30