Турк цэргүүд Сирид сураггүй болжээ

Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг тэмцэж байсан Туркийн армийн хоёр цэрэг сураггүй алга болж, холбоо тасарсан талаар албаныхан мэдээллээ.
Цэргүүд Сирийн Аль Баб хотоос холгүй байрлах Аль Дана тосгонд цэргийн ажиллагаа явуулж байхдаа сураггүй болсон байна.
Цэргүүд барьцаалагдсан эсвэл амиа алдсан нь тодорхойгүй байгаа гэнэ.
Турк улс өнгөрсөн есдүгээр сараас исламын улсын цэрэг тэмцэх болсон билээ. Гэхдээ тэднийг цэргийн ажиллагаа нэрийн дор курдуудыг устгаж байна хэмээн олон улс шүүмжилдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ