Ц.Даваацэрэнгийн ”Эрдэнэт”-д авчирсан амжилт

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өглөө. Түүний ажлыг саяхан шинээр томилогдсон Х.Бадамсүрэн хүлээн авав. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон Ц.Даваацэрэн ажиллах хугацаандаа хэд хэдэн ахиц дэвшил, амжилтыг авчирсан хэмээн тодотгожээ. Тухайлбал:
- Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013-2016 оны 10 дугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
- Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тонн зэс үйлдвэрлэх тооцоот өөрийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллароор бууруулж, энэ оны 10 дугаар сарын байдлаар 3717 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 4 жилд 379 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийсэн байна.
- Компанийн хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт авлагын хэмжээг 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөгийн хэмжээг 13 хувиар бууруулжээ.
- Бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 4 жилд 1 ажилтанд нийт 4.05 сая төгрөг буюу компаний бүх ажилчдадаа нийт 32.5 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.
- Компаний өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн ба 48 мвт цахилгаан үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн.
- Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд хийгдсэн бүтээн байгуулалтууд, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ