Түлш дууссаны улмаас онгоц осолджээ

Колубмын Меделлин хотноо ирэх долоо хоногт Өмнөд Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах байсан юм. Аваргын төлөө Колумбын хөлбөмбөгийн “Атлетико Национал” багтай Бразилийн дээд лигийн “Шапекоэнс” баг тоглохоор болсон билээ. Харамсалтай нь “Шапекоэнс” багийнхан зорчиж явсан “Avro RJ85” онгоц зорьсон газраа очихоор Болив улсын Санта Круз хотын “Виру Виру” олон нисэх буудлаас хөөрсөн ч Меделлин хотноо очиж чадаагүй юм.
Ослын улмаас 77 хүн амиа алдаж, зургаан хүн амьд үлджээ. Тэгвэл ослын газар ажиллаж буй аврагчид “Avro RJ85” онгоцны хоёр хар хайрцгийг олсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Онгоц осолдсон шалтгааныг урьдчилсан байдлаар түлш дууссан хэмээн албаныхан тайлбарлажээ.
Онгоц хөөрөөд удалгүй түлш алдагдаж эхэлсэн хэмээн албаныхан таамаглаж байна. “Тун удахгүй бүх зүйл тодорхой болно. Нисгэгчдийн бүхээгний хар хайрцагны бичлэгийг тайлж эхэлсэн” хэмээн Бразилийн Тээврийн яамнаас мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ