Газар хөдлөлтөөр хоёр хүн амиа алджээ

Польшийн баруун мужуудад хүчтэй газар хөдлөлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлтийн дараа аврагчид Полковице хот дахь “Rudna” гэх уурхайгаас хоёр хүний цогцсыг олжээ. Тэднийг газар хөдлөлтийн үеэр нурангид даруулж амиа алдсан хэмээн албаныхан таамаглаж байна.
Тус уурхай байрлах бүс нутагт 4.5 магнитудын газар хөдлөлт болжээ.
Уурхай дотор нийт 16 хүн байсан юм. Долоон уурхайчин гэмтэл авч, эмнэлэгийн тусламж авчээ. Гэнэтийн байгалийн гамшгийн дараа “Rudna” уурхайгийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ