Тайланд шинэ хаантай боллоо

img

 

Тайландын угсаа залгамжлах ханхүү Маха Важиралонкорн тус улсын шинэ эзэн хаанаар өргөмжлөгдсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Парламентын нэгдсэн хурлаар ханхүү, эзэн хаанаар өргөмжилсөн болохын Хааны ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Мөн ханхүүг Тайландын цог жавхлант хаан хэмээн өргөмжилжээ.  Шинэ хаан  64 настай бөгөөд Их Британийн эзэн хааны армийн коллежийг дүүргэсэн юм. Тэрбээр 1975 оноос хойш Тайландын эзэн хааны армид хүчин зүтгэжээ.

 

Далан жилийн турш хаан ширээг удирдсан эзэн хаан Пхумипон Адульядет өнгөрсөн сарын 13-нд 88 насандаа таалал төгссөн. Уг үйл явдалтай холбогдуулан орон даяар нэг жил гашуудал зарласан юм. 2014 оноос хааны биеийн байдал эрс муудаж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа мэс засал хийлгэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ