С.Билгүүнд олон улсын мастер цолыг гардуулав

Дэлхийн шатрын холбооны их чуулганы хурлаар зарим шатарчин, шүүгч, зохион байгуулагч нарт зэрэг, цол хүртээх шийдвэр гаргасан. Манай улсаас Дэлхийн шатрын холбооны чансаагаа 2400-д хүргэсэн шатарчин С.Билгүүнд Олон улсын мастер цол олгохоор болсон. Цолыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Д.Баярболдын нэрэмжит 14 дэх удаагийн шатрын тэмцээний үеэр гардуулан өгчээ.
Уг тэмцээний эрэгтэйчүүдийн рапид төрөлд “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин С.Билгүүн хоёрдугаар байр эзэлсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ