Эхний өдөр нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв

img

 

Олон Улсын Жүдо бөхийн холбоо /IJF/-ийн энэ оны сүүлийн тэмцээн  Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсын 12 жүдоч өрсөлдөж байна.

 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг-д  МУГТ М.Уранцэцэг зодоглож алтан медаль хүртлээ. Мөн  эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд зодоглосон МУГТ Д.Сумъяа хүрэл, ОУХМ Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ.

 

Харин МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар ялагдал хүлээлээ. Дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглох байсан ч бэртлийн улмаас зодоглосонгүй.

 

Улмаар Монгол багийн дүнгээр хоёрдугаар байрт жагсаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
medali hurtsen tamirchuddaa bayar hurie
2016-12-07
Зочин:
Xamgiin gol n Olympic game shdee
2016-12-03
Dash:
Judo-d ehnii odriig l uz. Daraagiin odor gej baihgui gej oilgohod bolno
2016-12-03