А.Ичинноров дэлхийн аварга болов

img

Тайландын Бангкок хотноо 2016 оны бодибилдинг, фитнессийн ДАШТ үргэлжилж байна. Уг тэмцээнд манай улсын 16 тамирчин, нэг олон улсын шүүгч оролцож буй юм.

 

Тэмцээний эмэгтэй модель ангилалд /Women's Fitness Physique up to 160cm/  оролцсон манай тамирчин А.Ичинноров алтан медаль хүртэж дэлхийн аварга цолтон боллоо.  Мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд оролцсон тамирчин Б.Бадамсүрэн хүрэл медаль хүртээд байна.

 

Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчин бие бялдар, ур чадвараарөө өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayar hurieeee
2016-12-07