М.Баяртуул, Б.Баяндүүрэн нар медаль хүртсэнгүй

img

 

 

Олон Улсын Жүдо бөхийн холбоо /IJF/-ийн энэ оны сүүлийн тэмцээн  Токиогийн “Их дуулга”  тэмцээн үргэлжилж байна.  Тус тэмцээнд манай улсын 12 жүдоч зодоглож байгаа.

 

Тэмцээний эхний өдөр манай 5 жүдоч зодоглож нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн. Харин өнөөдрийн барилдааны эрэгтэйчүүдийн  73 кг-ын жинд Б.Батгэрэл, Б.Баяндүүрэн, 81 кг-ийн жинд ОУХМ Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд М.Даваасүрэн, 70 кг-ийн жинд М.Баяртуул нар зодоглолоо. Тамирчид медаль хүртсэнгүй.

 

Маргааш тэмцээний 100 кг-ийн жингийн барилдаан болно. Энэ жинд "Улаанбаатар Гран При-2016" тэмцээний мөнгөн медальт Д.Ишдорж О.Хангал нар барилдах юм.

 

Хоёр өдрийн дараах байдлаар манай улс багийн дүнгээр эзэн орны дараа буюу хоёрдугаар байранд жагсаж байна.Тэмцээнд нийт 41 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцож байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCNIN:
OLON UDAAGIIN TEMTSEEN BII DARAAGIIN TEMTSEENDEE SHNATRALGYI OROOD AMJILT GARGAARAI MINII DYY NAR .
2016-12-04