Зоогийн газраар үйлчлүүлж байсан эмэгтэйчүүдийг хөнөөжээ

Финлянд улсын Иматра хотноо байрлах зоогийн газарт халдлага гарсан талаар “Ройтерс”агентлаг мэдээллээ.
Халдлагын улмаас гурван эмэгтэй амиа алдсан байна. Эмэгтэйчүүд зоогийн газраар үйлчлүүлж байхад үл таних этгээд тэднийг буудаж, хэргийн газраас зугтаажээ. Цагдаагийнхан хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан 23 настай эмэгтэйг баривчилсан байна.
Тэрбээр “Санамсаргүйгээр тэд амиа алдацгаасан” гэж хэлжээ.
Финляндын үндэсний телевизийн мэдээлснээр “Амиа алдсан эмэгтэйчүүд толгой болон цээж хэсэгтээ буудуулсан байсан” гэв. Хохирогчид 30-50 нас орчмынх байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ