”Champions” баг аваргаллаа

img

 

Зуун буудалт даамын багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-4-ний өдрүүдэд боллоо. Арванзургаа  дахь удаагаа зохиогдcон тус тэмцээнд нийт 15 багийн 75 тамирчин ухаанаа уралдуулсан юм.

 

Швейцарь системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Champions" баг боломжит 14 онооноос 12-ыг авсан амжилтаар аваргалав. Удаах байруудыг "Алдар" спорт хороо, "Хасу-Мегаватт" багууд тус бүр 10 оноо авсан амжилтаар эзэлсэн байна. Мөн тэмцээний дундуур түргэн тоглолтын багийн УАШТ зохиогдсон бөгөөд "Бадмаараг" баг алтан медаль хүртэж, "Champions", "Алдар" спорт хорооны багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

 

Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, хоёрдугаар ширээнд спортын мастер Д.Эрдэмбилэг, гуравдугаар ширээнд спортын мастер Ч.Энхтайван, дөрөвдүгээр ширээнд спортын мастер Г.Хэрлэнмөрөн, тавдугаар ширээнд спортын мастер Б.Билгүүн нар тус тус түрүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ