Шинэ парламент бүрэлдэхэд АН арай гэж нэг бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Гэтэл олонхиос АН-ыг бүлэггүй сул гишүүд болгохын төлөө урвалт хүсч, бялууны зүсмээр намаа худалдаж чадах хэн нэгнийг хайж эхэлсэн сураг дуулдаад өнгөрч байсан билээ. Тэгвэл саяхнаас тэрхүү “урвагч” нь Ж.Батзандан байсныг батлах яриа ордноор түгжээ. Тэрээр сайдын тамга өгвөл намаасаа урвах тохироо ярьсан байж. Харамсалтай нь МАН доторх фракцууд Засгийн газрын гишүүний төлөө хүчтэй өрсөлдсөн тул юун Ж.Батзандан манатай байв.
Харин одоо Ж.Батзандан АН-ын даргын төлөө өрсөлдөөд ялагдвал энэ намын хаалгыг савж гарна гэсэн тооцоотой яваа аж. Хэрэв Ж.Батзандан шуударвал АН-аас дахин ганц гишүүн “сугалж” бүлэг байгуулах чадамжгүй болгож орхих нь МАН-ын чин зорилго. Бүлэггүй сул АН-ын гишүүд завсарлага авах ч эрхгүй болж, МАН-ын зүтгүүлсэн ямар ч асуудалд бойкот хийх боломжгүй болно.
АН дотор ч Ж.Батзанданг даргаар сонгохгүй бол УИХ дахь хэдийгээ орхиод МАН-д дагаар орох гэж байгааг мэджээ. Тиймээс энэ шум Ж.Батзанданг намын даргад дэмжихэд нөлөөлнө гэж тооцсон аж. Гэвч энэ нь агсам морь шиг АН-ынхны дургүйг л хүргэнэ үү гэхээс дэмжлэг авна гэдэг юу л бол
Л.Лхагва