Б.Цэрэндагва шилдэг цол дуудаач болов

Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын дөрөв дэх удаагийн уралдаан Монгол бөхийн өргөөнөө амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 148 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөн.
Тэмцээний хоёрдугаар шатанд 43 оролцогч өрсөлдөж, гуравдугаар шатанд шилдэг 8 оролцогч шалгарсан.
Улмаар энэ сарын 3-нд болсон Сумын цолтой болон залуу быөхчүүдийн барилдаан дээр шилдэг 8 оролцогч бөх цоллож, шилдгийг шалгаруулав.
Тэргүүн байранд Төв аймгийн Зуунмод хотын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва, удаах байрт, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин засуул Б.Мөнхбаатар шалгарчээ.
Гуравдугаар байрт: Говь-Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ харьяат, засуул Э.Хүрэлбаатар
Дөрөвдүгээр байрт: Дархан хотоос оролцогч Б.Дарханням
Тавдугаар байрт: Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, улсын засуул Т.Хэнбат,
Зургаадугаар байрт: Увс аймгийн Ховд сумын харьяат Б.Гантулга
Долдугаар байрт: Ховд аймгийн Чандманьсумын харьяат, засуул Б.Булгаа
Наймдугаар байрт: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан заан, уртын дууч Д.Алтаншагай нар шалгарлаа.
Тэргүүн байрт шалгарсан Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит "ЭРХЭМ ДЭЭД" хэмээх шагналыг мөн гардуулсан юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ