Бага ДАШТ-нд багийн дүнгээр гуравдугаар байр эзлэв

Японы Токио хотын Метрополитан гимназиум ордонд энэ оны Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ийн сүүлийн тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Бага ДАШТ гэгддэг тус тэмцээнд 41 орны эрэгтэй 155, эмэгтэй 131, нийт 286 жүдоч оролцсон.
Тэмцээнийг зохион байгуулагч орон 10 алт, 9 мөнгө, 16 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол ОХУ 1 алт, 3 хүрэл медальтайгаар дэд байрт бичигдсэн юм. Харин Монгол Улс 1 алт, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр эзэлсэн байна.
Энэ тэмцээнд нийт 13 улс медаль хүртжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ