Армийн ДАШТ маргааш эхэлнэ

Швейцарийн Цюрих хотноо ирэх энэ 7-12-нд жүдо бөхийн Армийн ДАШТ зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцохоор мэдэгдсэн бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 13 тамирчин оролцоно.
Армийн ДАШТ-д оролцох Монгол Улсын баг тамирчид:
- -60 кг:Дагвадоржийн Баярмагнай /ОУХМ/
- -66 кг:Адъяагийн Батсуурь /ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медальт/
- -73 кг:Эрдэнэтогтохын Түмэннасан
- -81 кг:Дашцэрэнгийн Сандуйжав
- -90 кг:Гантулгын Алтанбагана /ОУХМ, Гран При ангилалаас 2 мөнгө, 1 хүрэл медальтай/
- -100 кг:Хутагын Цогтгэрэл /ОУХМ, Армийн анхдугаар наадмын хүрэл медальт/
- +100 кг:Өлзийбаярын Дүүрэнбаяр /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
- -52 кг:Адъяасамбуугийн Цолмон /ОУХМ, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт,
- -63 кг:Болдын Ганхайч /ОУХМ, 2016 оны улсын аварга/
Тамирчдыг Дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр аварга ахлан оролцох бол дасгалжуулагчаар ОУХМ П.Нямлхагва, Д.Батсайхан нар ажиллах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ