
Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй наргисныхаа төлөө шүүхийн хаалга татахад тун ойртлоо. Хэдийгээр Берлусконигийн өмгөөлөгч шүүх хурлыг ирэх оны хоёрдугаар сар хүртэл хойшлуулахыг хүссэн ч шүүх татгалзсан хариулт өгчээ. Италид биеэ үнэлэхийг хориглосон тухай хууль байдаггүй ч насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татахыг хатуу хориглодог юм. Тиймээс Сильвио Берлускони шүүхийн танхимаас хэдэн жилийн ял сонсох ч магадлал бий болоод байгаа ажээ.
Үүнээс гадна Итали орон эдийн засгийн гүн хямралд орж, Берлусконигийн намаас гол түшиг тулгуур болсон Санто Версаче гарсан нь асуудлыг улам хүндрүүлж эхэлжээ. Тав хоногийн өмнө 75 насны босго давсан Сильвио Берлускониг хүндхэн өдрүүд хүлээж буй бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ