Узбекстан шинэ ерөнхийлөгчтэй боллоо

img

 

1991 оноос хойш Узбекстан улсыг удирдсан Ерөнхийлөгч  Ислам Каримов өнгөрсөн есдүгээр сарын 2-ний өдөр 78 насандаа таалал төгссөн билээ.

 

Ерөнхийлөгчийг таалал төгссөний дараа түүний орыг Ерөнхий сайд Шавкат Мирзиеев түр орлон гүйцэтгэсэн юм. Тус улсад өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ.

 

Тэгвэл уг сонгуульд Ерөнхий сайд ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Либерал-Ардчилсан намаас нэр дэвшсэн Мирзиеев 88 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан гэв. Тэрбээр 2003 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ