Уулчин Б.Гангаамаа Винсон Массиф ууланд авирна

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилуудын зургаад нь гарч, эх орныхоо төрийн далбааг мандуулаад буй. Энэ удаад тэрбээр хамгийн сүүлчийн оргилд гарахаар хилийн чанадыг зорихоор болжээ. Энэ талаараа өчигдөр /2016.12.05/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр бэлтгэлээ базаасан аж. Улмаар энэ сарын 13-ны өдөр Улаанбаатараас Антарктидийг зорих аялалдаа гарах юм байна.
Антарктид тивд одоо зуны улирал болж буй ч тивийн ноён оргил Винсон Массиф ууланд -35 хэмийн хүйтэн байгаа аж. Манай уулчин ОХУ-ын “7 Summits” клубыг сонгож цаг уурын хамгийн таатай үед очиж байгаа тухайгаа хэллээ. Ингэснээр Уулчин Б.Гангаамаа өмнөд туйлд хөл тавьсан ес дэх Монгол хүн болох юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ