Ерөнхий сайдаа огцрохгүй байхыг хүсэв

Итали улсад өнгөрөгч амралтын өдөр Үндсэн хуулиа өөрчлөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан юм. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 58 хувь нь эрх баригчдын санал болгосон Үндсэн хуулиа өөрчлөхийг дэмжээгүй билээ.
Санал асуулгын өмнө тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци “Хэрвээ санал эсрэгээрээ гарвал би огцрох болно” гэж мэдэгджээ. Ерөнхий сайдын санал дэмжигдээгүй учир тэрбээр амласан ёсоороо огцрох юм. өнөөг хүртэл тэрбээр огцрох асуудлаар үг дуугараагүй байгаа бөгөөд сөрөг хүчин Ерөнхий сайдаа нэн даруй суудлаасаа огцрохыг шаардаж байна.
Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Сержо Маттарелла Ерөнхий сайд ирэх оны төсвийг батлах хүртэл огцрохгүй байхыг хүсье” гэж мэдэгджээ. Ерөнхий сайд огцорвол парламент тарах юм.
Ерөнхийлөгч “Та миний саналыг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ