Ажилчдаа шийтгэж, мөлхүүлжээ

БНХАУ-ын Юанбин хотноо байрлах нарийн боовны дэлгүүрийн эзэн ажилчдаа шийтгэж, мөлхүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг дэлгүүрийн ажилчид цаг барьдаггүй, үйлчлүүлэгчидтэй ёс бус аашилсан учир ийнхүү шийтгэсэн гэнэ. Тус дэлгүүрийн гаднах талбайд ажилчид мөлхөж, “Бидний буруу” хэмээн хэлж байжээ.
Энэхүү үйл явдлыг нүдээр үзсэн гэрч “Үнэхээр гайхмаар. Ямар нэгэн байгууллагын эзэн гэх шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болохгүй” гэж хэлсэн байна. Мөн интернэтэд “Ажилчдаа өвөрмөцөөр шийтгэж буй эзэн” гэх нэртэй видео бичлэг нийтлэгджээ.
Өмнө нь мөн нэгэн банкны эзэн ажилчдаа мөлхүүлж, шийтгэж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ