Хөлбөмбөгчдийн гэр бүлд тусламж үзүүлнэ

Колубмын Меделлин хотноо Өмнөд Африкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Бразилийн дээд лигийн “Шапекоэнс” баг оролцох байсан юм. Тамирчдын зорчиж явсан “Avro RJ85” онгоц Болив улсын Санта Круз хотын “Виру Виру” олон нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолдсон билээ.
Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар түлш дууссан хэмээн таамаглаж байна. Онгоцны ослоор 76 хүн амиа алдаж, зургаан хүн амьд үлджээ.
“Шапекоэнс” багтай аваргын төлөө Колумбын хөлбөмбөгийн “Атлетико Национал” баг тоглох байсан юм. Уг ослын дараа “Атлетико Национал” багийнхан аваргын цомыг “Шапекоэнс” багт гардуулан өгчээ. “Бидний үйлдэл тэдэнд таалагдах байх” хэмээн тус багийн дасгалжуулагч мэдэгджээ.
Тэгвэл Бразил болон Колумбын хөлбөмбөгийн багууд амиа алдсан хөлбөмбөгчдийн гэр бүлд хандив цуглууж эхэлсэн байна. Багууд нөхөрсөг тоглолт хийж, улмаар тоглолтоос олсон мөнгийг гэр бүлд нь хандивлахаар болжээ. Ирэх оны эхээр эхний нөхөрсөг тоглолт болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ