Индонез улсад газар хөдөлж, 25 хүн амиа алджээ

img

 

Индонез улсад дөнгөж сая газар хөдлөлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс “Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 25 хүн амиа алдаж, олон хүн бэртсэн” гэж мэдээлжээ.

 

Аче  мужид орон нутгийн цагаар 7.00 цагт хүчтэй газар хөдлөлт болсон байна. Америкийн Геологи судалгааны төв дээр газар хөдлөлтийг баллыг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ