Булган аймагт мотоцикл унахыг хориглолоо

img

 

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг захирамж гаргаж, мотоцикл унахыг хоригложээ. Засаг даргын өчигдрийн 529 дүгээр захирамжаар тус аймагт өвөлжилтийн байдал хүндэрч аймгийн бүх нутаг дэвсгэрт цас, мөсөн бүрхүүл үүссэн тул иргэдийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 ба 3 дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээрт болон орон нутаг, улсын чанартай автозамаар зорчих хөдөлгөөн хийхийг хориглосон байна.

 

Тус захирамж 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжих юм байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ёстой зөв. Хориглосор байтал гэрэлгүй, техникийн хувьд бэлэн бус мотоцикл унадаг хэнэггүй тэнэг гарууд эрсдэлээ өөрсдөө хариуцах хэрэгтэй. Амь насаа аяга сүүнээс дор үнэлдэг зөнгөрүүд дүрэм журмыг сонсоод ч ойлгохгүй дээ.
2016-12-08
1:
зассс бүх аймаг л хорьж байгаа биз дээ
2016-12-08
kkkk:
DARGIIN BURUU BISHEE TSUNHII NI BARIDAG GARUUDIIN ALDAA GUIJ ORJ IREED L DARGA MINI MOTOTSIKLIIG HORILOO GEVEL TA OD BOLNO SHUU L GHGUI YU DRE
2016-12-08
Зочин:
Хэрэгжих боломгүй шийдвэр байна. Ямар их хүний эрхийг зөрчсөн даргын шийдвэрүүд олширч байна. Нийгэмд хувьсгал гарах цаг болж дээ
2016-12-08