Жон Кантли амиа алдаагүй

img

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 2012 оны долоодугаар сард Сири улсад сурвалжлага хийж байсан Британийн иргэн, сэтгүүлч Жон Кантлиг барьцаалсан билээ.

 

Кантлиг хаана хорьж буй нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд 2015 оны эхээр тэрбээр террористуудын хяналтад байгаа Мосул хотноо нэвтрүүлэг бэлдэж, нэвтрүүлгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, өөрийгөө амьд гэдгээ мэдэгдүүлсэн юм.

 

Уг нэвтрүүлгийг террористуудын захиалгаар Кантли хийжээ.

 

Тэгвэл жил орчим сураггүй байсан Кантли өчигдөр террористуудын захиалгаар дахин нэг нэвтрүүлэг бэлдэж, олны хүртээл болгосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Мосул хотноо дахин нэвтрүүлэг бэлдэж, террористуудын хяналтад байгаа бүс нутгуудын талаар мэдээлж, иргэдтэй уулзсан байна.

 

Британийн удирдлагууд уг бичлэг хэзээ хийгдсэн гэдгийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ