Н.Түвшинбаяр, Ц.Шаравжамц нар сагс тоглоно

img

Биеийн тамир, спортын газраас спортын салбарынхан дунд “Эвтэй бол хүчтэй” спорт өдөрлөлийг зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү өдөрлөг нь сагсан бөмбөг, олс таталт, буухиа гэсэн спортын гурван төрлөөр явагдана. Өдөрлөгт Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар, олимп болон паралимпийн шигшээ баг, спортын бодлого тодорхойлогчид мөн бодлого хэрэгжүүлэгчид өөрсдийн чиглэл, үүргээрээ нэгдэн баг бүрдүүлж өрсөлдөх юм.

 

Тодруулбал, Үндэсний шигшээ багийг төлөөлж МУ-ын хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаяр, ХБ, МУГТ Х.Цагаанбаатар, МУГТ Г.Мандахнаран, Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, паралимпийн хүрэл медальт тамирчин Б.Ууганхүү нарын тамирчин оролцоно. Мөн БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц байгууллагаа төлөөлөн сагсан бөмбөгийн тэмцээнд нь оролцох аж.

 

Энэхүү арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний шигшээ багийн алба, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын паралимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран  зохион байгуулж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ