Соломон аралд хүчтэй газар хөдөлжээ

img

 

Номхон далайн өмнөд хэсгийн Соломоны арлын орчимд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Газар хөдлөлт өчигдөр орон нутгийн цагаар 12.38 цагт болсон байна. “Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр цунами үүссэн” хэмээн АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээлэв.

 

Тус бүс нутагт 2013 оны хоёрдугаар сард 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсчээ. Цунамигийн улмаас зургаан хүн амиа алдсан байна.

 

Энэ цунамигаас өмнө 2007 онд 8.1 магнитутын хүчтэй газар хөдөлж цунами үүссэнээр 50 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн орон гэргүй болж байсан. Соломон арал нь 200 орчим бүлэг арлаас тогтдог 552 мянган оршин суугчтай юм.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ