Алеппо хотоос террористуудыг гарахыг зөвшөөрчээ

Сирийн эрх баригчид алан хядах “Жебхат ан-Нусра” террорист бүлэглэлийн дайчдыг Сирийн Алеппо хотыг Кастеллогийн замаар орхин явахыг зөвшөөрсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Сирийн армийнхан Алеппо хотын гол замуудыг чөлөөлж, өнөөдрөөс эхлэн бүслэлтэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. “Жебхат ан-Нусра” бүлэглэлийнхэн эсэргүүцэл үзүүлэхгүй хэмээн тохиролцож, хотоос гарахаар болжээ. Учир нь Алеппо хотын нөхцөл байдал дордож, өлсгөлөн газар авчээ.
Армийнхан хотын төвийн хэсэгт хяналтаа тогтоогоод буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад исламын дайчдад өршөөл үзүүлэхгүй, устгахыг армийнханд тушаасан юм.
Ассад өчигдөр “Тун удахгүй Алеппо хотыг армийнхан чөлөөлөх болно. Армийнхан хотын 90 хувийг чөлөөлөөд байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ