Жордан шүүхэд ялалт байгууллаа

img

 

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн тоглогч асан Майкл Жордон өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард БНХАУ-ын “Чиаодан Спортс” гэх бэлэн хувцасны компанийг шүүхэд өгсөн билээ.

 

Жордан “Чикаго Буллс” багт тоглож байхдаа 23 дугаартай тоглодог байсан юм. Уг дугаарыг тус компани зөвшөөрөлгүйгээр бэлэн хувцастаа хэвлэж, худалдаанд гаргасан байна. Мөн нэрийг нь зөвшөөрөлгүйгээр ашиглаж, зар сурталчилгаандаа ашигласан Жордан тус компанийг буруутгаж, шүүхэд өгсөн юм. Бээжин хотын шүүх 2015 оны долоодугаар сард  болсон шүүх хурлын үеэр “Чиаодан Спортс” компанийн талд шийдвэр гаргасан билээ. Тамирчны хуулийн багийнхан шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлэн, дээд шүүхэд гомдол гаргасан юм.

 

Удаан хугацаанд үргэлжилсэн уг хэрэг өчигдөр дуусгавар болж, Жордан шүүхэд ялалт байгуулсан байна.

 

Шүүхийн дараа тамирчин эр “Миний нэрийг зөвшөөрөлгүй ашигладаг бүхэнтэй би тэмцэх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ