А.Сүхбат бөхийн өргөөг авах гэж 13 жил шунасан

img

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг маргааш хуралдуулах тухай тов зарласан. Гэсэн ч тус холбооны тэргүүн Р.Нямдорж хуралдах хууль зүйн үндэслэлгүй талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургаадугаар сарын 24-нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулжээ. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг энэ сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулахгүй тухай мэдэгдэл гаргаад байна.

 

Энэ талаар тэрбээр “Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах  үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй 6 хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан байна. Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тус хэлстээс энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Ийм байтал А.Сүхбат, Ж.Ганболд, Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс “Их эе” хурлыг маргааш хуралдуулахаар зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн үйлдэл. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга” гэв.

 

Улмаар маргааш болох “Их эе” хуралд нийт бөх, бөхиийн зүтгэлтнүүдийг оролцохгүй байхыг мэдэгдэв.

 

 

Мөн МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хурлыг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатарыг МҮБХ-ны тэргүүлэгчээс 2014 оны тавдугаар сард тодорхойгүй шалтгаанаар гарсан тул түүнийг МҮБХ-нд хамааралгүй гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн А.Сүхбат тус холбооны удирдлага Р.Нямдоржийг хууль бусаар тэргүүн болсон, Монгол бөхийн холбоог эмх, замбараагүй болгож буй талаар хэлж байсан. Тэгвэл холбооны тэргүүн Р.Нямдорж “А.Сүхбат “Монгол бөхийн өргөө”-г эзэмших хүсэлтэй. Тиймээс ч 13 жилийн туршид улайран тэмцэж ирсэн. Парламентийн гишүүн хүн хууль тогтоодог байх ёстой. Гэтэл төрийн алба хашиж байж хууль зөрчиж байгаа нь  хариуцлага хүлээх үндэслэл болно. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэйг эцсийн удаа сануулж байна” хэмээлээ.

 

МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон хуралдуулна. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно гэдгийг хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
огч болно сухбат баянаа хоертл огч болохгуи
2016-12-16
zochin:
BARZGAR AA ODOO BOLNO OO .HAGARNASHUU. HUSELD HYZGAAR UGUI.
2016-12-10
Зочин:
Бөхийн өргөө бол та нарын хэний ч өмч биш, харин ард түмний өмч шүү цадаж ханахаа мэдэхгзй муу шуналтнууд аа
2016-12-10
БӨХИЙН ӨРГӨӨ ТҮМЭН ОЛНЫ ӨМЧ ШҮҮ САНУУЛАЯ:
Бөхийн өргөө нийт ард түмний хандиваар боссоныг эдгээрийн аль нь ч мартаагүй байх учиртай. Иймээс хэдэн бөхчүүдэд биш нийт ард түмэнд тайлангаа тавих хэрэгтэй. Хэдэн төгрөг олдог юм юунд зарцуулдаг юм өмчөө яаж ашиглаж байгааг түмэн олон мэдэх учиртай. Тэрнээс бөхийн өргөө Нямдоржийн ч, Сүхбатын ч, өөр хэн байдагийн хэн нэгний өмч биш шүү. Энэ бөхийн өргөөг босгоход ӨМӨЗО-ны дуучин ТЭНГЭР хүртэл тухайн үед төр засгаас өгсөн шагналын 100.000₮-өө өгч байсныг саяхан Зуун эрхэм нэвтрүүлгээр ярьж байсан. Миний бие ч гэсэн жаахан гэлтгүй хандив өгч дэвтэр дээр нь бичүүлж байсан. Тэр дэвтэр одоо баримт болон хадгалагдаж байгаа гэдэгт найдая.
2016-12-10
Зочин:
А.СҮХБАТ БӨХИЙН ӨРГӨӨГ ХУВЬДАА АВЧ ҮАХ БОЛГОХ САНААТАЙ ЮМ ГЭСЭН.
2016-12-10
Зочин:
Бөхийн найраа хэзээ ч тасрахгүй. Бүр хэзээ ч шүү. Сүхбат Баянмөнх мэт нь устгаж ч чадахгүй. Зүгээр л инжинерийг бөхөөс илүү үнэлдэг болсон цагт л Монгол хөгжинө. Компаний захирлууд , улс төрд бгаа бяцхан тархитнууд бөх биш улсаа боддог, инжинерийг үнэлдэг болмоор бгаа юм.
2016-12-10
Зочин:
Ямар ч байсан Нямдорж одоо болно доо. Өөрөө санаачлага гаргаад л ажлаа өгчих сэтгэлгүйг бодоход их л ашиг унагадаг байх даа. Сүхбатын хэлээд байгаа зүйл ч үнэн л шүү дээ. Монголчууд бөх үзэх биш жүжиг үзэх болсон нь Нямдорж тэргүүтэй амтьсын л буруу шүү дээ...
2016-12-10
zochin:
baynmunh suhbat 2 odoo bolio shunalaa tat
2016-12-10
zochin:
Zailaachee, zaluuchuudad zaigaa tavij eg muu zeneg
2016-12-10
Tt:
Цагаан сараар л нэг шударга барилдаан үзэх юмдаа.. Монгол бөх гэж бөөн найраа. Өгч авч байгаа нь Олимпийн аврагаас их мөнгө 10 хан давчаад авдаг. Шаал худлаа гарууд
2016-12-10
Зочин:
За энэ Нямдорж гэдэг хүн бол одоо зайгаа тавиж өгөх болсоон
2016-12-09
Зочин:
Mongol buh gej neg hogiin yum.. heden huduunii mangaruud gedsee shirsen bugsuu haylsan uzeh yum yuch bhgui
2016-12-09
Иргэн:
Бөхийн холбооны Нямдорж, Цогтбаатар, Данзан нар ӨӨРСДӨӨ ЗАЙЛЖ ЧАДАХГҮЙ бол бөхчүүд нэгдэж байгаад та нарыг зайлуулж л таарна. Дэлхийд ямарч бөхийн барилдааныг камераар удаашруулан харж шүүж байна. Гэтэл энэ жилийн баяр наадмаар олны нүдэн дээр илтэд уначихаад байхад дахин барилдуулж ард түмнээ доромжилж байгаа чинь монгол бөхийн шинэчлэл үү.
2016-12-09
Зочин:
СҮХБАТ гэдэг боовоо захирч чаддаггүй тэнэгт өөр юу хэрэгтэй юм бол доо.
2016-12-09
Odko:
Bohiin ogroo bol ard tumnii handiw tuslamjaar bosgoson ard tumenii omch. Bohiin holboonii ded terguun baisan dawaasambuu gej hun ene barigaiig barihad mash ih uureg guitstegsen. Tegeheer ard tumen odoo omchondoo ezen suuwal yaasin.
2016-12-09
Zochin:
Dagvadorj tsirkiig avaad yaj sonoov ! Odoo SumiyaBazar ,Suhbat ,Bayanaa 3 Bohiin orgoog sonooh gej bna ! Danzan , Niamdorj nar baigaagui bol Bohiin orgoo gej odiid baihgui baih baisan ! Suhbat boon shunaliin tulam !
2016-12-09
зочин:
Сүхбат одоо яах гээд бнаа. Өөр юу хэрэгтэй юм. Хэний хүчээр их хуралд суучихаад шуналтаад байгаан.
2016-12-09
huurhiii:
ene hugshin yasan handaggvi . novsh ve ?? . 1 muu giilagchin baisan . odoo bihiin urguunii orlogo husch . ih bayjsan hulgaich da .
2016-12-09
зочин:
Дотоод асуудлыг сайн мэдэхгүй ч бөхийн өргөө өнгө зүсгүй, үзвэр үзэхэд агааржуулалт байхгүй нил хөлс үнэртсэн муухай газар болсон байна лээ. Дахиж бөхийн өргөөнд ямар ч сайхан тоглолт болсон үзэхгүй гэж шийдсэн. агааржуулалтгүй арай бишээ. гадна доторхи өнгө үзэмжээ сайжруулах хэрэгтэй. Бөхчүүд их л том том шагнал авдаг, бөхийн холбоо нь бөхчүүдтэйгээ ярилцаад хандив босгоод засаж янзлахсан. менежмент маш муу газар санагдсан.
2016-12-09
зочин:
нямдорж гэдэг хүн одоо болих хэрэгтэй сүхбат үнэн ярьж одоо ажлаа өгөөч дээ
2016-12-09
Өрнөх:
Ямар ч байсан Нямдорж одоо болно доо. Өөрөө санаачлага гаргаад л ажлаа өгчих сэтгэлгүйг бодоход их л ашиг унагадаг байх даа. Сүхбатын хэлээд байгаа зүйл ч үнэн л шүү дээ. Монголчууд бөх үзэх биш жүжиг үзэх болсон нь Нямдорж тэргүүтэй амтьсын л буруу шүү дээ...
2016-12-09
Ганаа:
Хойшуулж байгаад байгаад ахиухан юм завших гэж байгаа биздээ бөхийн нариа цэцэглүүсэн улсууд одоо зайлах болсон шүү
2016-12-09
zochin:
Цагт нь хурлаа хийгээд Сүхбатаас өөр хүнд өгч болохгүй л байж дээ. Бөхчүүдийн дэмжлэг авахгүйгээ мэдээд хийдэггүй байсийн болуу
2016-12-09
Иргэн:
Үнэн л байх.
2016-12-09
Зочин:
Допинг Сүхбат больсон нь дээр. допингоор авсан цолыг нь хураагаач. Нямдорж гуай
2016-12-09
Зочин:
Сүхбат,Баянмөнх тэргүүтэн яавч бөхийнхөө төлөө биш мөнгөний төлөө зүтгэж байгаа даа.Гэхдээ Нямдорж,Данзан нар бөхийг шинэчлэх сэтгэл байхгүй болсон. Бас л мөнгөний төлөө хүмүүс болсон.
2016-12-09
Зочин:
Сүхбат олон юмны хойноос шунаж хэл ам хэрүүл хийж явахынхаа оронд ном уншиж хуулиа судлаж жоохон толгойгоо цэнэглээ үеийн ангийн нөхдүүд чинь чамайг шоолдгийн билээ шүү тэнэгдүү гээд ккк
2016-12-09
Баяраа:
Нямдоржтон огцрох тухай асуудал зөв боловч Сүхбат тэргүүтэн санаархаж байгаа нь нэг л биш санагдаад байна. Өөр зөв сэтгэлтэй МҮБХ-г шинээр зохион байгуулж удирдаад явах тулхтай хүн байж л таараа. Одоо яригдаад байгаа байдлыг ажиглахад аль аль нь бөхийг шинэчлэхэд биш Бөхийн өргөөг л өөрийн болгож ашиг олох гэсэн хүмүүсийн маргаан харагдаад байна. Өөр шинэлэг сэтгэлгээтэй мөнгөний төлөө биш ард түмний хайртай ундэсний бөхийн шинэчлэл хийх зорилготой хүмүүс нэгдэж ажиллавал баяртай хүлээн авах болно. Их эе хуралдуулахаас айгаад байгаа нь сэжигтэй. Бөхийн шинэчллэл үнэхээр үгүйлэгдэж байна.
2016-12-09
Зочин:
nyamdorj odoo zaigaa tavij ugoo.
2016-12-09
бөх:
Яг үнэндээ үндэсний бөх үзэх юмгүй сонирхолгүй болсон.энэ нь удирдлагатай шууд холбоотой.барилдаан сонирхолгүй,найраа хөөрөө ихтэй,хэдэн бөхчүүд нь биеэ тоосон,зодоон цохион хийсэн,том цолтой бөхчүүд нь мөнгө хөөж ичих ч үгүй доогуур даваанд унадаг гээд л баяр цэнгэл авах зүйл их л ховор болж дээ.нямдорж гуайн хувьд хангалттай.ямар хаан биш.дүрмэндээ хүртэл 8-н жил гээд заачихсан байхад 26-н жил тэргүүнээр суулаа.өөрөө ажлаа сайхан өгчихвөл олны хүндлэлийг хүлээнэ
2016-12-09
Зочин:
nuimdorj guain zov. ajlaa sain hiij baigaa huniig halj yah yum. nasaaraa ajillasan ch bolno shuu dee.
2016-12-09
Зочин:
suhbat avarga huuli togtooh ajilaa sain hiigeech de angiinhnaasaa tohoi hol bna lee sh de medleg chadvar bgaa bdal setgej bodoj yarij bgaa bdal ni tuuniig sain hii gej TOV nutgiinhan chin songoson busuu sonin er ve huuhen shig nyaluuraad yavj bdag boh bj bohiin holboogoo heruuliin buzart oruulaad bh yum da
2016-12-09
dq:
Svkhbat gedeg chini huuli medehgvidee medleggvidee ingeed yawaad bdag shunaltai l hvn.medleg medleg
2016-12-09
Зочин:
Аль аль нь л авах гэж , үлдэх гэж шунаад байх юм. Их л мөнгө олдог юм байлгүй. Надад хэдэн жил өгчихгүй юу .
2016-12-09
Зочин:
BUKHIIN URGUUG NYAMDORJI , DAWAASAMBUU , DANZAN GEKH MET KHUMUUS KHUUTSULDUJI KHURUNGU MUNGU BOSGOJI BUTEEN BAIGUULSAN NI TUYLIIN UNEN BOLOY
2016-12-09
Зочин:
Би цэрэгт байхдаа хоёр сарынхаа цалинг бехийн ергеены хандивт егч байснаа санах юм 20 тегрег гэхдээ энэ ергее чинь байнга л тоглолт шоу болох юм мен ч их орлого олдог юм шиг байгаа юм менген дее байн уу аль эсвэл эрх мэдэл лоббидоо бнуу мань мэтэн мэдэхгуй юм Нямдорж гуай ухэн хатан зууралдаад байхын харахад менгений уурхай дээр еь беен найраа юм шиг байгаа юм. Би санадаг юм тээр жил Менхбаатар Нямдорж гуаиг нэг унэнийн хэлж нэг балалсаныг иъ гургэр ширэн нууртэй л хун юм бнлээ. Кк ККК
2016-12-09
Дээдэс:
Монголд хэрэгтэй хоёр Нямдорж байгаа юм даа. УИХ-ын Нямка төрийг, Бөхийн Нямка монгол бөхийг цэгцэлж байгаа нь туйлын бахархал шүү! Аль аль үндэсний эрх ашиг гарцаагүй мөн, ард түмэн минь!
2016-12-09
Зочин:
ard n enhbold darga n baigaa yum bailgui dee
2016-12-09
zochin:
А Сүхбат төрийн түшээ болсноо мартаад байгаам уу Таны үүрэг бол хууль боловсруулах, саначлах, нэмэлт өөрчлөлт оруулах,эрх зүйн орчныг боловсронгуй болнох үндсэн чиг үүрэгтэй шүү дээ. Чадал байвал ажлаа хий чадахгүй бол бөхөө барилдааа
2016-12-09
Зочин:
Энэ өргөө хэний өмч юм бэ улс уу хувь юм уу
2016-12-09