М.Алтанцэцэг: Биотехнологийн үйлдвэрлэл уурхайнаас ч илүү

img

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн "Монэнзим" ХХК 1976 онд байгуулагдсан түүхтэй. Өдгөө 40 жилийн ойгоо угтаж буй энэхүү үндэсний ууган үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан эрүүлийг хамгаалахын гавъяат М.Алтанцэцэгтэй өнгөрсөн он жилүүдийн алдаа оноо, ололт амжилтын талаар хуучиллаа.

 

 

-"Монэнзим" ХХК байгуулагдаад 40 жил болжээ. Энэ байгууллагын үндэс суурийг тавилцаж явсанд танд баяр хүргэх нь зүй биз ээ?

 

-Баярлалаа.  Манай компани 1976 онд малын гаралтай түүхий эд, дотоод шүүрлийн булчирхай зэргээс  эм, био бэлдмэл хийх зорилготой байгуулагдсан түүхтэй. 1980 оны үед "Монэнзим" ХХК, "Говь" компани хоёр "од" байлаа даа. Манай компани олон улсад биологийн идэвхит бэлдмэл нийлүүлэх  зорилго бүхий 40 гаруй ажилтантай 3-4 үйлдвэрийн цехтэй "сүртэй" хамт олон байсан. Анх Үйлдвэрийн Энзимологи, Микробиологийн үйлдвэрлэл туршилага шинжилгээний төв нэр байгаад улмаар  Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн "Монэнзим" ХХК болж байлаа. Би 1979 оноос  өдгөөг хүртэл 38 жил ажилласан. Дөчин жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагыг үүсгэн байгуулсан болон хамтран ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн доктор, хамт олондоо баярын мэнд хүргье.

 

-Та энэ компанийн захирлаар хэдэн жил ажилласан бэ?

 

-1976 онд сургуулий төгсөж ирээд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн. 1997 оны арванхоёрдугаар сард шалгаруулалтаар улсын үйлдвэрийн захирлаар томилогдож очсон. Тэгэхээр 38 жил ажиллажээ. Ажиллах хугацаандаа19 жил захирлын албанд зүтгэсэн дээ. Тухайн үед манайх ганцхан бүтээгдэхүүн л үйлдвэрлэдэг сарын борлуулалтын орлого хоёр сая төгрөг л байлаа. Гэтэл 20-30 хүн цалинжуулах хэрэгтэй байдаг. Арванхоёрдугаар сард би захирал болж очсон. Тэгсэн долоодугаар сараас хойш цалингаа тавиагүй байсан. Энэ мэтчилэн маш хүнд нөхцөлд захирал болж очиж байлаа. Ёстой л юу хийх вэ гэж ухаанаа шавхсан даа.

 

-Эмэгтэй хүн компани удирдана гэдэг хэцүү. Өнгөрсөн он жилүүдээс дурсамж задлавал?

 

-1993-1996 оны үеүүдэд манай үйлдвэр бараг л хаалгаа барьсан юм билээ. Улсын төсвөөс санхүүжилт авахаа больсон, аж ахуйн тооцоогоор үйл ажиллагаа явуулах хүндрэл гарч ирсэн цаг үе. Тийм хүнд үед би төсөл бичиж сонгогдоод захирлаар очиж байлаа. Яг юу хийж мөнгө олох вэ гэж оюунаа гашилгаж Ж.Алимаа доктор бид хоёр тархиа "мушгиж" байлаа шүү дээ. Олон жил хийсэн судалгааны үр дүн, туршлагад үндэслэн одоогийн энэ компанийн үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнийг боловсруулж бий болгосон. Эхлээд тосон түрхэцүүдийг гаргасан. Өнөөдөр 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  

 

-Шинжлэх ухааны үйлдвэрлэл болгох санаа тэр үедээ их дэвшилтэт санаа байсан байхдаа?

 

-Тийм шүү. Энзимийг эмчилгээнд хэрэглэх үйл ажиллагааг анх удаа Монголд манай компани нэвтрүүлж байсан. Энзим гэдгийг хүртэл ойлгодоггүй байлаа шүү. Эмчилгээнд нэвтрүүлэхэд олон саад бэрхшээл бидэнд тулгарч байсан. Хөрөнгө оруулалт татаж чадсан нь маш том давуу тал болсон гэж би боддог. Компани өөрөө туршилт, судалгаагаа хийгээд түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлдэг үйлдвэр ганцхан манайх байсан. Одоо ч байгаа. Манай хамгийн анхны бүтээгдэхүүн бог малын нойр булчирхайнаас гаргасан Панкипсин  бэлдмэл байдаг. Доктор Ж.Цэрэндэндэв доктор Ж.Алимаа, Д.Сувд нар энэхүү  бэлдмэлээр төрийн соёрхол хүртэж байсан түүхтэй. Одоо цаг үе сайхан болжээ. Улс орон маань эмийн бүртгэлт, эмийн үйлдвэрүүдийн стандарттай болж байна. Ер нь тэгээд эм үйлдвэрлэнэ гэдэг маш том хариуцлага.

 

-Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих үед цөөнгүй улсын үйлдвэр хаалгаа барьсан. Энэ байдлыг хэрхэн даван туулав?

 

-Манай компани 1993-1996 оны үед улсын үйлдвэрийн газар хэвээр байсан. Тухайн үед ХХААЯ-нд харъяалагдаж байтал яам нь хуваагдлаа. Улмаар хаана харъяалагдах нь тодорхойгүй, улсаас энэ үйлдвэрийн газруудыг хаана харъяалах нь тодорхойгүй үе байсан. Тухайн үед Толиво докторыг захирлаар ажиллаж байсан. Тэр хүн ажлуулах гэж нэлээд явсан даа. Био химийн үйлдвэр барина гэсэн том төслийг улсын төсвөөс санхүүжүүлж байтал тэр төслийг өөрийн үйлдвэрээсээ санхүүжүүлэх болсон. Энэ бүгдээс болж маш их өрөнд орж, үйлдвэрийнхээ эхний корпусыг барьсан байснаа улсад хураалгаж өр цайруулсан юм билээ.

 

-Тэр үед  хөрөнгө оруулалт татаж чадсан гэхээр их сонин санагдаж байна?

 

-Манай хөрөнгө оруулагчид бид сайхан найз нөхөд явлаа. Их л сайхан итгэлцэл дээр ажил явдаг байж. Хүнд хэцүү нөхцлийг хөрөнгө оруулагчдын хүчээр даван туулж байлаа.

 

-Танай байгууллагаас олон ч эрдэмтэн, доктор төрсөн түүх бий?

 

-Тийм шүү. Манай хамгийн анхны бүтээгдэхүүн Панкипсин. Энэ бүтээгдэхүүнийг боловсруулсан эрдэмтэд төрийн соёрхолт авсан. Энэ бүтээгдэхүүнээ Монгол улсын нэрийн өмнөөс олон удаа олон улсын хүмүүнлэгийн  тусламжид явуулж байсан түүх бий. Мөн Герман Унгар Япон улсад доктор хамгаалсан олон эрдэмтэн  төрсөн. Мөн би ч Франц улсын Марсель хотын их сургуулийн молекул биологийн лаборторт гахайн нойр булчирхайн банк байгуулах ажиллаар ажиллаж байлаа.

 

-Хамт ажиллаж байсан хүмүүстээ талархал илэрхийлвэл?

 

-Юуны өмнө энэ компанийг үүсгэн байгууллагч Ж.Цэрэндэв агсан , Ж.Алимаа доктор нартаа монгол улсдаа анхы био химийн үйлдвэрийн суурь хөрсийг бэлтгэж олон залуучуудыг мэргэжил дээрээ өсөж дэвжиж ур чадвартай сайхан хамт олныг бий болгож өгсөн та нартаа чин сэтгэлээсээ талархаж явдагаа илэрхийлье. Мөн хамт ажиллаж байсан журмын нөхөддөө үргэлж баярлаж явдаг даа.

 

-Улсын үйлдвэрийг Засгийн газрын шийдвэрээр 2004 онд  хувьчилсан байх аа?

 

-Засгийн газраас 2004 онд менежментийн хувьчлалаар хувьчлах шийдвэр гаргасан. Уг хувьчлалд Төрийн соёрхолт доктор Ж.Алимаа, эрдэм шинжилгээний ажилтан Л. Амарсанаа, доктор Дашням бид хэд санаа, сэтгэл нэгдэн хувьчлалын төсөл бичиж шалгарсан юм. Улмаар бидний төсөл шалгарч  компанийг авч байсан.

 

-Хувьчлалаас хойш үйлдвэрийн үнэ цэнэ хэрхэн өсөв?

 

-Анх бид 118 сая төгрөгөөр хувьчилж авч байлаа. Өнөөдөр манай компанийн үнэ цэнэ өссөн. Дөрөв таван тэрбумаар л яригдах түвшинд хүрчихсэн байгаа.  Тэгэхээр үйлдвэрийн маань үнэ цэнэ 30 дахин өссөн гэж хэлж болно. Энэ миний бөгөөд хамт олны минь оруулсан хувь нэмэр гэж бодож байгаа. Хөрөнгө оруулагчид маань надад талархах байлгүй дээ /инээв.сур/.

 

-Та тэтгэвэртээ суучихсан уу?

 

-Би өнгөрсөн зургаадугаар сараас тэтгэвэртээ суугаад сайхан л амарч байна. Одоо компанийн гол хөрөнгө оруулагчын эхнэр хүүхэд нь компанийг удирдаж ажлуулж байгаа. Зүгээр суухаар өнгөрсөн цаг хугацааг нэхэн санадаг юм байна. Анх л манай компани хувьчлагдаад бид энэ компанийг авч байхдаа цаашид хөгжүүлээд био химийн үйлдвэр барина гэж дэврүүн бодож явсан. Гэтэл өнөөдөр би тэр үйлдвэрээ байгуулж чадаагүй юм байна гэдгээ харж сууна.

 

-Та хийж бүтээснээрээ Монголын эрүүл мэндийн салбарт манлайлагч нь байсаар ирсэн. Одоо ч байгаа.

 

-Баярлалаа. Би үйлдвэрийн оронд  төсөл бичиж хоёр том компанийг эрүүл мэндийн салбарт байгуулжээ. Нэгдүгээрт 2004 онд тарилгын шингэний үйлдвэрийн төслийг бичин хэрэгжүүлж энэ компанийг байгуулж байсан. Өнөөдөр Монгол улсад тарилгын шингэний нөхцөл олон улсын стандартад нийцсэн, Монгол улсын бүхий л эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд 100 хувь хэрэглэгдэж байна. Хоёрдугаарт тариурын үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэр маань байгуулагдаад 3 жил болжээ.Өнөөдөр технологио эзэмшиж үйл ажиллагаа нь жигдрэн сайхан ажиллаж байна.

 

-Үйлдвэр байгуулна гэдэг хүнд ажил шүү?

 

-Мэдээж үйлдвэр байгуулна гэдэг хүнд хүчир ажил. Хүнд хэцүүг үйлдвэр байгуулж байгаа хүмүүс л ойлгодог. Яахав Засаг төрөөс дэмжлэг, бодлогоор дэмжлэг үзүүлдэг. Гэвч бодлого шийдвэр нь шинээр бий болж байгаа компаниудаа дампууруулах бодлого болчихсон юм шиг надад санагдаж байна.

 

-Та яагаад тэгж бодов?

 

-Монгол Улс био технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлээрээ олон тусгай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч түүн нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Социализмийн үед био технологийг тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон учир олон хүн гадаадад суралцсан. Эргэж ирсэн нь цөөндөө. Ихэнхи нь гадааддаа үлдсэн. Ирээд төр засгийн дэмжлэг тааруу ажиллах нөхцөл бүрдээгүй учраас эх орондоо ирж ажиллах нөхцөлгүй байсан. Тэнд бэлэн лабораторид судалгаа хийх нь эрдэмтэн докторуудад амар байдаг учраас ч тэгдэг хэрэг. Монгол улсад байгаа биологийн нөөц ургамлын гаралтай үнэ цэнэтэй түүхий эдийг боловсруулж био технологийн үйлдвэрийг хөгжүүлээд явах юм бол өнөөдөр бидэнд хэдэн уурхай ухахаас илүү эдийн засгийн ач холбогдолтой юм. Гэвч төр засгаас энэ чиглэлийг тунхаглах төдийхнөөр дэмжиж байна. Бага хүүтэй зээл олгож байгаа нь сайн хэрэг. Гэвч хэтэрхий богино хугацаанд олгож байна. Зөвхөн тоног төхөөрөмж авчирч суурилуулаад л  үйлдвэрийн бүх юм бүтчихдэг юм биш. Үйлдвэрлэлийг бий болгоно гэдэг ажилтан сургана, технологоо эзэмшинэ гээд асар их ажиллагаатай, цаг хугацааны асуудал. Энэ бүгдийг тооцохгүй таван жилийн хугацаатай зээл олгож байна. Энэ нь эргээд шинэ үйлдвэрлэлд дарамт болж байна шүү дээ. Энэ бүгдийг засаг төр маань харж байгаа болов уу л гэж би бодож байна. Дэмжиж байгаа нь сайхан боловч буцааж төлөх хугацааг нь  ядаж 8-10 жил болговол бодит дэмжлэг болно гэж үзэж байна. 

 

-Танд шинжлэх ухааны салбарт хийж гүйцэлдээгүй ажил үлдсэн үү?

 

-Одоо бодоод байхад нэг л зүйл гүйцээгээгүй санагддаг юм. Шавь нар маань одоо намайг "Та зүгээр сууж чадаж байна уу" гэж их асууж байна. Өнгөрсөн амьдралаа эргэж дүгнэж л сууна. Би заавал энэ био химийн үйлдвэрийг байгуулах ёстой юм шиг санагдаад байдаг юм. Сэтгэн бодох чадвар минь буураагүй цагт энэ үйлдвэрийг барих гэж зориглоод үзэхэд яахав гэсэн бодол байгаа. Би энэ чиглэлийн мэргэжилтний хувьд био технологи, био химийн үйлдвэрлэлийг Монголд зайлшгүй хөгжүүлэх ёстой гэж үздэг.  Би өнгөрсөн 40 жилийн хугацаанд хүний эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүн өөрийнхөө мэргэжлийн дагуу хийж байгаадаа маш их баярлаж ирсэн.. Манай бүтээгдэхүүүнийг муу гэж хүн хэлдэггүй юм. Үүнд л би олзуурхаж явдаг.  Цаашид улам л бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг тасралтгүй хийх шаардлагатай байдаг энэ бүхнийг мэргэжилийн хүмүүс л хийдэг юм даа.

 

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
За солиорооч дээ!! Хаа бн чиний хегжvvлээд уу уурхайгаас илvvгаряаад бгаа биотехнологи чинь?! Сарандаваанууд яасан олон юмбэ? Бас нэг яижиг удган гараад ирж гэнэ.
2016-12-12
энэ хөгжлийн гарц шүү:
биотехнологийн үйлдвэр хөгжүүлэх нь хамгийн зөв гарц
2016-12-11
Зочин:
Nohogddog baylag
2016-12-11
Зочин:
Сексийг аль болох тогтмол хийж байхыг сексологичид зөвлөдөг. Ядаж хоногтоо хоёр удаа сексийн ажлыг хийх хэрэгтэй гэнээ. Энэ нь цаанаа утга учиртай байдаг аж. Тухайлбал - Уураг тархи хөгжих, - Мигрень өвчнөөс урьдчилан сэргийлэх, - Хөхний хавдрын өвчин тусахгүй байх дархлааг нэмэгдүүлэх, - Бодисын солилцоог сайжруулах, - Цусны хангамжинд сайнаар нөлөөлөх, - Шүдний пааланг бөх бат байлгах, - Амьсгалын замын систем болон шээс дуслын эрхтэнд эерэг нөлөө үзүүлэх, - Гэдэс, өгзөг, гуяны булчингууд илүү ажиллах, - Туршлагатай секс гайхалтай сайн массаж болох, - Аз жаргалын гормоныг ялгаруулах, - Хөгшрөлтеөс хамгаалах, - Стресс тайлах - Сэтгэл санааг тайван байлгах, - Толгой таллаж өвдөхийг намдаах, - Биеийн эсэргүүцэл муудахаас сэргийлэх, - Өвчин үл халдах дархлааг сайжруулах , - Зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх - Бүх биеийг залуужуулж, цовоо сэргэлэн болгож өгдөг ач тустай ажээ. Түүнчлэн секстэй холбоотой хэд хэдэн зүйлийг дурьдвал - Сексийн анагаах үр дүнд нь дурлалт хосууд дээ
2016-12-10
Зочин:
Сексийг аль болох тогтмол хийж байхыг сексологичид зөвлөдөг. Ядаж хоногтоо хоёр удаа сексийн ажлыг хийх хэрэгтэй гэнээ. Энэ нь цаанаа утга учиртай байдаг аж. Тухайлбал - Уураг тархи хөгжих, - Мигрень өвчнөөс урьдчилан сэргийлэх, - Хөхний хавдрын өвчин тусахгүй байх дархлааг нэмэгдүүлэх, - Бодисын солилцоог сайжруулах, - Цусны хангамжинд сайнаар нөлөөлөх, - Шүдний пааланг бөх бат байлгах, - Амьсгалын замын систем болон шээс дуслын эрхтэнд эерэг нөлөө үзүүлэх, - Гэдэс, өгзөг, гуяны булчингууд илүү ажиллах, - Туршлагатай секс гайхалтай сайн массаж болох, - Аз жаргалын гормоныг ялгаруулах, - Хөгшрөлтеөс хамгаалах, - Стресс тайлах - Сэтгэл санааг тайван байлгах, - Толгой таллаж өвдөхийг намдаах, - Биеийн эсэргүүцэл муудахаас сэргийлэх, - Өвчин үл халдах дархлааг сайжруулах , - Зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх - Бүх биеийг залуужуулж, цовоо сэргэлэн болгож өгдөг ач тустай ажээ. Түүнчлэн секстэй холбоотой хэд хэдэн зүйлийг дурьдвал - Сексийн анагаах үр дүнд нь дурлалт хосууд дээ
2016-12-10
Зочин:
Монгол улсад ганц дутагдаж байгаа. Ирээдүйн монгол улсыг аваад явах салбар бол био технологи,өндөр технологи гарцаагүй мөн нэг төгрөг гаргаад мянган төгрөг олох боломжтой үйлдвэрлэл монгол хүний хаана ч давтагдашгүй олон талыг зэрэг сэтгэн бодох ухаан төрөлхийн гүн ухаан, дэлхийн хаана ч байхгүй нүүдлийн мал аж ахуй онгон байгаль дээр тулгуурласан үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд бүх шатандаа анхаарч нийт ард түмнийхээ оролцоотойгоор хөрөнгө босгож төрийн бодлогоор энэ тэргүүний зорилтоо болгон хөгжүүлэх хэрэгтэй. Бид улс орноо хөгжүүлэх бодлогоо дэлхийн тэргүүлэх том гүрнүүдтэй биш өөрийн оронтойгоо төстэй Куба , Унгар зэрэг орны хөгжсөн туршлагатай уялдуулан хөгжүүлэх ёстой. Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөв гэгчийн үлгэрээр том гүрнүүдийн хөгжлийн бодлоготой барьцаж эдийн засгаа сүйрүүлж байхаар америкийн асар хүчтэй хавчлагын доор улс орноо хөгжүүлж дэлхийд өөрийн өндөр технологи, боловсон хүчнээ хүлээн зөвшөөрүүлж чадсан Кубын туршлагыг нарийн судалж өөрийн орны хөгжлийн бодлогын нэг тэр
2016-12-10
Зочин:
httpwww.walldevil.comwallpapersw03890504-boa-hancock-crocodile-one-piece-drake-enel-monkey-d-luffy-nico-robin-one-piece-anime-portgas-d-ace-roronoa-zoro-shanks-shichibukai-trafalgar-law-wanted.jpg
2016-12-10
Зочин:
Unen shuu
2016-12-10
Зочин:
Монгол улсад ганц дутагдаж байгаа. Ирээдүйн монгол улсыг аваад явах салбар бол био технологи,өндөр технологи гарцаагүй мөн нэг төгрөг гаргаад мянган төгрөг олох боломжтой үйлдвэрлэл монгол хүний хаана ч давтагдашгүй олон талыг зэрэг сэтгэн бодох ухаан төрөлхийн гүн ухаан, дэлхийн хаана ч байхгүй нүүдлийн мал аж ахуй онгон байгаль дээр тулгуурласан үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд бүх шатандаа анхаарч нийт ард түмнийхээ оролцоотойгоор хөрөнгө босгож төрийн бодлогоор энэ тэргүүний зорилтоо болгон хөгжүүлэх хэрэгтэй. Бид улс орноо хөгжүүлэх бодлогоо дэлхийн тэргүүлэх том гүрнүүдтэй биш өөрийн оронтойгоо төстэй Куба , Унгар зэрэг орны хөгжсөн туршлагатай уялдуулан хөгжүүлэх ёстой. Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөв гэгчийн үлгэрээр том гүрнүүдийн хөгжлийн бодлоготой барьцаж эдийн засгаа сүйрүүлж байхаар америкийн асар хүчтэй хавчлагын доор улс орноо хөгжүүлж дэлхийд өөрийн өндөр технологи, боловсон хүчнээ хүлээн зөвшөөрүүлж чадсан Кубын туршлагыг нарийн судалж өөрийн орны хөгжлийн бодлогын нэг тэр
Зочин:
httpwww.walldevil.comwallpapersw03890504-boa-hancock-crocodile-one-piece-drake-enel-monkey-d-luffy-nico-robin-one-piece-anime-portgas-d-ace-roronoa-zoro-shanks-shichibukai-trafalgar-law-wanted.jpg