Мөрдэс нэгт нөхдөө дурслаа

img

Замын цагдаагийн алба нь төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн журамт нөхдөө эргэн дурсаж, мөнхжүүлэх зорилгоор жил бүрийн энэ өдрийг "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөр болгон арга хэмжээг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.

 

 

Цагдаагийн байгууллагын түүхэнд гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан байдлыг хангах, монгол төрийн тусгай албанд андгай тангараг өргөн хүчин зүтгэхэд амь нас, эр зориг, тэсвэр хатуужил, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж яваад амь насаа алдсан 70 гаруй алба хаагч байдгаас 15 нь тус албаны алба хаагчид байдаг юм.

 

 

Үйл ажиллагаанд Замын цагдаагийн албаны удирдлагууд болон цагдаагийн албанд шинээр орсон алба хаагч, амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ