Бага насны охид халдлага үйлджээ

Нигерийн Борно мужийн Майдугури хотноо халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас 18 хүн шархтсан байна.
Уг террорист халдлагыг долоон настай хоёр охин үйлдсэн гэнэ. Тэд супермаркетийн өмнөх талбайд амиа егүүтгэжээ.
Охидууд алан хядах “Боко Харам” бүлэглэлийн захиалгаар дээрх халдлагыг үйлдсэн байна. Энэхүү халдлагын дараа тус бүлэглэл “Амжилттай. Аллах та бүхнийг ивээг” гэж мэдэгджээ.
Халдлага болсон бүс нутаг террористуудын хяналтад байдаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ