Явган зорчигчийг мөргөөд хэргийн газраас зугтжээ

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу энэ сарын 9-11-ний өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтсэн байна.
БГД-ийн нутаг “Гурван Билэг” их дэлгүүрийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 29 настай З-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явжээ. Явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж.
Мөн БГД-ийн нутаг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 41 настай, О-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна. Явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
СХД-ийн нутаг Баянхошууны замд амины Hijet маркийн автомашины жолооч Э нь амины Honda fit маркийн О жолоотой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ