ЗТХЯ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ

img

 

Зам, тээврийн хөгжлийн яамныхан өнөөдөр ээлжит шуурхайгаа хуралдуулж хэд хэдэн асуудлыг онцлон хэлэлцжээ. Мөн өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтүүдээ хэлэлцэж, тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох газрын дарга нар болон харьяа байгууллагын дарга нар тайлагнав.

 

Өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат дотоодын үйлдвэрлэгч болон хувийн хэвшлийнхнийг бодлогын яам дэмжих шаардлагатай талаар хуралдааны үеэр онцоллоо. Тэрбээр өмнө нь “Экологи бус” компанийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний үйлдвэрлэж буй байгаль орчинд ээлтэй автобус болон бусад тээврийн хэрэгсэл нь ихээхэн шинэлэг ажил хийж байгааг сайшаасан юм. Тиймээс үүнийг салбарын хүрээнд бодлогоор дэмжиж, төлөвлөгөө гарган, шат дараатайгаар дэмжих шаардлагатайг шуурхай хурлын үеэр онцоллоо. Мөн цахилгаан таксины үйлчилгээ явуулах гадаадын нисэх буудлуудын жишээг судлах, цахилгаан таксины загвартай танилцан саналаа өгөх, буруу талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлахыг татварын бодлогоор зохицуулах, бусад хүчин зүйлстэй уялдуулах асуудлыг судалж, тус компанийн зөв талдаа хүрдтэй болгох боломжтой саналыг судлан үзэхийг  холбогдох газарт үүрэг болгов.

 

Түүнчлэн Гашуунсухайт боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох ямар боломж байгаа талаар Өвөр Монголын тээврийн болон бусад албаны хүмүүстэй холбогдож ярилцах, Авто замын хяналтын пост байгуулах ЗЦГ-аас тавьсан асуудлыг судлан, зайлшгүй хийх шаардлага байгаа эсэхийг ЗЦГ-тай хамтран тодорхойлох үүрэг өгчээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ