Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг саяыг бэлнээр олгоно

img

Засгийн газар бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн төсвийн төслөө өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан билээ. 2008 оны сонгуулиар эрх барьж буй хоёр намын мөнгөн амлалтыг нэгтгэж 1.5 сая төгрөгийг иргэдэд олгохоор хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Иргэдийн зүгээс сонгуулийн амлалтын 1.5 сая, цалин тэтгэвэр хоёр дахин нэмнэ гэсэн амлалт биелэх эсэхийг хүлээж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд төсвийн тухай мэдээлэхдээ 1.5 сая төгрөгийн амлалт буюу  Хүний хөгжил сангаас  1,500,000 төгрөг олгох талаар  2012 оны төсөвт суулгаж олгож дуусгах болсноо хэлсэн юм. Үүнд иргэн бүрт сар тутам олгож буй 21000 төгрөгийг 2012  оны эхний хагас жилийг дуустал  олгож, иргэн бүрт  500,0 мянган төгрөг бэлнээр олгох гэсэн зорилтоо хэрэгжүүлнэ. Тухайлбал, ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд 1 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгоход нийт 334.2 тэрбум төгрөг, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум төгрөг, орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөжээ. Мөн үлдэж буй 2.2 сая иргэнд 1 сая төгрөгийг хүртээхдээ Тавантолгой болон стратегийн ордууд дээр Засгийн газар хөрвөх бонд гарган эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Хуримтлуулсан эх үүсвэрийг бэлэн мөнгө болгон хувиргаж болох сонголт бүхий хувьцааг иргэдэд олгоно гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ