Баячуудын амьдардаг орон сууц шатжээ

img

 

Дубайн Палм гэх хиймэл арал дээр байрлах өндөр барилга гэнэт шатсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус барилга нийт 23 давхар бөгөөд зөвхөн баячууд амьдардаг байна. Гал гурван давхраас эхэлж гарсан бөгөөд ослын газар 100 гаруй гал сөнөөгч ажиллаж буй гэнэ.

 

Аврах алба “Оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Галын улмаас хүний амь нас хохироогүй болно. Мөн ямар ч хүн гэмтээгүй. Тун удахгүй ослын шалтгаан тодорхой болно” гэж мэдэгджээ.

 

Засгийн газар уг хэрэгтэй террористууд холбоогүй хэмээн мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Дубайн өндөр барилгуудад гал гарах нь ихэссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632yahoo.com хаягаар асууж энэ програмын талаар асууж болно. httpsplay.google.comstore
2016-12-13