Киргизчүүд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжжээ

Киргиз улсад өнгөрсөн амралтын өдөр Үндсэн хуулиа өөрчлөх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болсон билээ.
Тэгвэл санал асуулгад оролцсон нийт иргэдийн 79.6 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо “Нийт саналын хуудасны 95 хувийг тоолоод байна. Саналын хуудсыг тоолох үеэр 58 мянган саналын хуудсыг хүчингүйд тооцсон” гэж мэдэгдсэн байна. Үндсэн хуулиандаа өөрчлөлт оруулахыг 926 мянган хүн дэмжиж, 178 мянган хүн эсрэг санал өгчээ.
Хуулинд өөрчлөлт оруулсанаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, Ерөнхий сайд болон парламентын эрх мэдэл өргөж, шийдвэр гаргах аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ